ЦАГ АГААР: Улаанбаатарт 14 хэм дулаан байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 26

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.

 

2023 оны тавдугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

 

2023 оны тавдугаар сарын 31-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд Монгол-Алтай болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.

Салхи  28-30-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

28-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +10...+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR FRANK AND DR RAJ(102.89.23.232) 2023 оны 05 сарын 27

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nсайт: nyhcs.site

0  |  0
DR FRANK AND DR RAJ(102.89.23.232) 2023 оны 05 сарын 27

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nсайт: nyhcs.site

0  |  0
Top