Төр, иргэний нийгмийн түншлэлийн төслийн хэлэлцүүлэг боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 25

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 54 дүгээр тушаалаар “Төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төсөл боловсруулан танилцуулах” ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөө баталсан.

Төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг хэлэлцүүлэх хэлэлцүүлгийг байгууллаа.

Уг ажлын хэсгээс Төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх санаачилгыг Засгийн газрын зүгээс урт хугацааны бодлого болгон ажиллах, хамтын ажиллагааг төгөлдөржүүлэхэд чиглэсэн төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогын хүрээг Монгол Улсын Үндсэн хуульд заасан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгоор “Төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төсөл”-ийг боловсруулан танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.25/ Хууль зүй, дотоод хэргийн яам дээр зохион байгууллаа.

 

 

Тус хэлэлцүүлэгт ЗГХЭГ, ХЭҮК, ХЗДХЯ, 40 гаруй иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, цаашид Төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төсөлд өгөх санал, дүгнэлт, тайлбарыг сонссон нь чухал ач холбогдолтой боллоо.

Энэхүү үзэл баримтлалын төсөл нь Монгол Улсад иргэний нийгмийн хөгжлийг шинэ түвшинд гаргаж, төр, иргэний нийгмийн бүтээлч хамтын ажиллагааг улсын хөгжлийг хангах суурь стратеги мөн гэж үзэн талууд өндөр идэвх санаачилгатай, үр дүнтэй оролцож, улмаар үзэл баримтлалын төслийг илүү боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top