Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хэлэлцүүлэг боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 25

 

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах болон үнэлэх аргачлалын төслийг танилцуулж, энэ төрлийн шинжилгээ хийх журмын төслийг боловсруулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх шинжилгээний ерөнхий газар хамтран “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах болон үнэлэх аргачлал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, УДШ, УЕПГ, ШЕЗ, ХЭҮК, ШУА, ТЕГ, ЦЕГ, ДХИС, ГХУСАЗЗАА, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох, дүгнэлт гаргах аргачлал боловсруулах судалгааны баг, ХЗҮХ зэрэг байгууллагын 50 гаруй албан хаагчид оролцлоо.

Хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох, эдийн бус хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөнгөн дүнгээр үнэлэх зэрэг сэдвээр танилцуулга хийж хэлэлцүүллээ.  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.22) 2023 оны 05 сарын 25

байгууллагын удирдлагын дарангуйлалын улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тооцож хариуцлага ярих ёстой

0  |  0
Top