Дуучин Жессикагийн "Blanc & Eсlare" брэнд дэлгүүрээс ХӨӨГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 25

 

"Girls' Generation" хамтлагийн дуучин Жессика Жүний үүсгэн байгуулсан бэлэн хувцасны "Blanc & Eсlare" брэнд Ганнамын Чоннам дун дахь томоохон худалдааны төвөөс хөөгджээ.

Тус брэнд 2020 оны есдүгээр сард Чондам дахь дэлгүүрийг түрээсэлжээ. Гэвч барилгын эзний хэлснээр тус брэнд 2021 оны наймдугаар сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй тул 2021 оны арванхоёрдугаар сард барилгын эзэн 'Blanc & Eclare'-ийн эсрэг үл хөдлөх хөрөнгийн түрээсийн хугацаа хэтэрсэн гэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

 

 

2022 оны зургаадугаар сард барилгын эзэн "Blanc & Eclare" брэндийг түрээсийн төлбөрөө дахин төлөхгүй бол нэн даруй нүүлгэх арга хэмжээ авна гэх нөхцөлтэйгээр нэхэмжлэлийн шаардлагаа цуцалжээ. 

Гэвч удалгүй буюу 2022 оны сүүлээр "Blanc & Eclare" брэнд үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрөө дахин төлөөгүй болох нь тогтоогджээ. Эцэст нь шүүх 2023 оны тавдугаар сарын 24-нд Чондам хотын барилгаас "Blanc & Eclare" брэндийг нүүлгэх шийдвэр гаргасан байна. 

Дуучин Жессика 2014 онд бизнесмэн Тайлер Квонтой хамтран "Blanc & Eclare" компанийг үүсгэн байгуулж байжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top