Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар ХҮЧТЭЙ цасан шуурга шуурна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 19

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөө шөнө Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна.

2023 оны тавдугаар сарын 24-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Онон голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 22-нд баруун аймгуудын  нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top