СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говь болон зүүн аймгуудаар хүчтэй шороон шуурга шуурна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 18

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

Өнөө, маргаашдаа говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, нийт нутгаар эрс сэрүүсэж, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна.

 

Ахмад цаг уурчийн сургамж

2008 оны 5 сарын 24*25-нд их халуун болж 26-нд өглөөгүүр дулаан жаахан бороо хаялж байгаад шуурч удалгүй цасан шуурга болж агаарын температур эрс буурснаас олон хүн хүүхэд осгож бурхан болсон байсан. Шуурга эхлэх дээр дан цамцтай мотоциклтэй яваад л хөлдөж бурхан болцгоосон байсан. Хэнтийн цаг уурынхан аймгийн ОБГ-таыгаа хамтарч их сайн ажилласан боловч малчид маань даанч бэлтгэлгүй байсан даа. Төл мал салхинд цаас шиг хийсэж байсан гэдэг. Зарим суманд талдаа 60-70 см цас тогтсон, Баян*овоо сумын зүүн хойд талд цас хайлаад том нуур тогтсон байсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top