Сингапурт суугаа Элчин сайд С.Энхбаяр БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛЭЭ төлөөгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

Боловсролын зээлийн сангаас 1997-2014 он хүртэлх хугацаанд зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан 230 оюутан гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсэх, тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн.

Тэгвэл эдгээр зээлдэгчдийн дотор Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд С.Энхбаяр багтсан байх ба тэрбээр өнөөдрийг хүртэл энэ зээлээ төлөөгүй байна.

С.Энхбаяр нь мэргэжлийн дипломатч биш бөгөөд улс төрийн томилгоогоор Сингапур дахь Элчин сайдаар явсан гэгддэг. 

Мэргэжлийн бус хүнийг Элчин сайдаар томилсноор тухайн улсад суралцаж, амьдарч буй иргэдийн эрх удаа дараа зөрчигдөх болсон талаар эх сурвалжууд ярьдаг. 

2021 оны арванхоёрдугаар сард Элчин сайдаар томилогдож очсон ч өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдийг биечлэн хүлээн авч уулзаж байгаагүй, гадаад улсад томилолттой яваа гэдэг хариулт өгч, өргөдөл гомдлыг нь буцаасаар ирсэн гэх гомдол ерөнхийдөө тасардаггүй гэх. 

Элчин сайдын хувьд угтаа тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдэд эрх зүйн дэмжлэг үзүүлэх, тулгарч буй асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх, Монгол Улсаас ирж буй зочид, төлөөлөгчдийг хүлээн авч, айлчлалын хугацаанд нь хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, дипломат харилцааны дэмжлэг өгөх, мэдээллээр хангах үүрэг хүлээх учиртай. 

Гэвч төрийн өндөр, дээд албан тушаалтнуудыг тус улсад айлчлалаар очих үед ажлын байраа орхин, гадаадад аялж байсан зөрчлийг удаа дараа гаргасан ч Гадаад харилцааны яамнаас ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа аж.

Харин иргэд, олон нийтийн зүгээс мэргэжлийн бус хүнийг сайдын суудалд тавьсан нь түүнийг эгүүлэн татах үндэслэл мөн гэж үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шүүр" ажиллагааны хүрээнд улс төрийн холбоо хамаарлыг тодруулж, боловсролын зээлийг нь төлүүлэхийг шаардаж эхэлсэн байна. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цүнх баригч бөөс(202.126.89.56) 2023 оны 04 сарын 24

Сү. Батболдын цүнх баригч хог шаарууд нэрийг баасдаад ажилаа олигтой хийж чадахгүй, Ийм бааснууд ыг хурдан эргүүлж татах хэрэгтэй

0  |  0
Тэнэг өлөн хог(111.65.35.207) 2023 оны 04 сарын 18

Сү,Батболдын нэрийг Баасдсан ийм Хөгийн өлөн гудамжны Хогнууд дарга,сайд болгож төрийн албаны нэр нүүрийг уландаа гишгэж бгаа.Ийм өлөн Олив долив хийсэн Гаруудыг эртхэн зайлуулж мэргэжлийн Дипломат ёс зүйтэй,чадвартай хүн тавих хэрэгтэй.бөөн шунал болсон өлөн бөөснүүдээс салах хэрэгтэй

0  |  0
зочин(66.181.160.59) 2023 оны 04 сарын 18

байж байгаагийн хар л даа эрийн сайндаа мундаг болчихсон юм бэ зогсож байгаагийн новш гэж

0  |  0
зочин(66.181.160.59) 2023 оны 04 сарын 18

энэ засаг төр яачихсан юм бэ төрөөс тэжээгдэж боловсрол олж авна дээр нь мөнгөтэй болно албан тушаал авч элчин болно ингэж улсыг хохироож луйвар хийж яваа нөхдүүд ээ хэзээ шударгаар шүүх юм бэ ийм говшнууд аа зайлуулалдаа малууд аа

0  |  0
Зочин(66.181.184.214) 2023 оны 04 сарын 17

МЭРГЭЖЛИЙН БУС ХҮН ЮМБОЛ ЯДАЖ МОНГОЛ УЛСН ЭРХ АШГИЙГ САНААД ҮҮРГИЙГ НЬ САЙН ХЭЛЖ ӨГӨХ БАЙЖ. ЭНЭ ХҮН ТЭГЭЭД ЗУГААЛААД Л БАЙДАГ ЮМ УУ? ЗОРИЛГО НЬ ЦЭНГЭЖ БАЯЧУУДАД ҮЙЛЧЛЭХ ЭСВЭЛ ХУВИЙН БИЗНЕС ҮҮ?

0  |  0
Иргэн(157.167.37.180) 2023 оны 04 сарын 17

Өртэй хүмүүсийг төрийн албан тушаалд томилохгүй баймаар юм

0  |  0
Яагаад(122.201.24.72) 2023 оны 04 сарын 17

Яагаад ийм нөхдүүдийг шалгахгүй д консул болгодог бнаа төр өөрөө буруутай явуулсан нохдыг бас шийтэг

0  |  0
ganbaatar(66.181.160.118) 2023 оны 04 сарын 17

.МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙТЭЙ, ДИПЛОМАТЧ ХҮН ТОМИЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮ.СОЛИОЧ

1  |  0
Eta(66.181.161.26) 2023 оны 04 сарын 17

Хогийн Ийм юмнуудаас Татвар төлөгчийн мөнгийг шууд гаргуулж авах хэрэгтэй.Өөр чадалтай хүмүүсээр солих хэрэгтэй.

1  |  0
Batbold(66.181.177.48) 2023 оны 04 сарын 18

Ene Sy batboldiin huviin tuslahiig bushuu tataj avchirna uu

3  |  0
tolboroo tolj baij a(202.131.225.197) 2023 оны 04 сарын 17

surgaltiin toulburoo tolohgui bol saidaas halj oor hvn tabij bolon ch dee.

1  |  0
Top