Нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цухуйгаагүй.

Орхоны нийт, Ховд, Архангай, Булган, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу үнэлгээтэй буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй,.

Булган, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар дунд, Булганы Гурванбулаг, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Дорнодын Баянтүмэн, Булган, Хэрлэн, Хөлөнбуйрт хэвийн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top