Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-ийг батлуулахад бэлэн болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 31

Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулсан гэж  “Монголын төмөр зам” ТӨХК-иас мэдээллээ.

Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газрын 446 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон. “Монголын төмөр зам” ТӨХК нь Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байгаа ба  инженер-геодези, инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлуудыг бүрэн хийсэн.

Тус боомтын төмөр замын нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажлыг  дөрөвдүгээр сард дуусгахаар ажиллаж буй аж.  Харин “Монголын төмөр зам” ТӨХК Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил бүрэн дуусгаж ЗТХЯ-ны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болжээ.

Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замыг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулах бөгөөд 2023 оны 12 дугаар сарыг дуустал 250-300 мянган тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top