Аврах ажиллагааны тусгай техник, хэрэгсэлтэй ажиллах дадлага хийлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 31

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг дадлагажуулах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Аврах ажиллагааны тусгай техник /АСА-20/, багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага, сургалт бэлтгэл”-ийг Тахилт дахь Сургуулийн хотхонд зохион байгууллаа.

Сургалтаар өндөр барилгаас аврах олсоор канал татаж нэрвэгдэгч буулгах, авто тээврийн ослын үед аврах ажиллагааг зохион байгуулах, нурсан барилга болон нүх, хонгилоос нэрвэгдэгч гаргах ажиллагааг зохион байгуулах, ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдлыг шалгах зэрэг дадлагуудыг хийж гүйцэтгэсэн юм.

Сургалт дадлагад 30 гаруй алба хаагч хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, харилцан туршлага солилцлоо гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top