Сын Ригийн найз бүсгүй гэх эмэгтэй анх удаа АМ НЭЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 25

"Big Bang" хамтлагийн гишүүн асан Сын Ри өнгөрөгч хоёрдугаар сард суллагдсан. Нийт 9 төрлийн гэмт хэрэгт буруутгагдаад байсан тэрээр энэ сарын 5-нд инфлүнсер Ёо Хе Вонтой Тайландын нэгэн зочид буудалд буудалласан тухай Dispatch мэдээлсэн билээ. 

Тэд өмнө нь 2018 болон 2020 онд болзооны цуурхалд өртөж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн тайлбар өгч байгаагүй инфлүнсер Ёо Хе Вон анх удаагаа ам нээлээ.

Тэрээр "Сайн байцгаан уу. Сүүлийн үед гарч байгаа мэдээллээс үүдэн намайг үргэлж анхаарч халамжилдаг хүмүүсээ төөрөгдөлд оруулсандаа хүлцэл өчье. Та нарын зарим нь гайхаж, зарим нь урам хугарч магадгүй гэдгийг би мэднэ. Гэсэн хэдий ч чимээгүй байх боломжгүй таамаглал, дээд зэргийн хорлонтой сэтгэгдлүүд олширч байгаа нь сэтгэл санааны хувьд маш хүнд нөхцөл байдалд оруулж байна. Намайг илүү их дэмжиж, урам зориг өгсөн хүмүүсийн ачаар хүнд хэцүү үеийг талархсан сэтгэлээр даван туулж чадсан. Би үндэслэлгүй, бодит тайлбаргүй, хорон санаат сэтгэгдлийг бүгдийг нь цуглуулсан. Би ямар ч өршөөлгүйгээр шүүхэд хандах бодолтой байна. Санаа зовсон, дэмжсэн хүмүүст талархаж байна, мөн хорлонтой сэтгэгдлээ нийтлэхээ зогсоохыг чин сэтгэлээсээ хүсч байна. Урт нийтлэлийг уншсанд баярлалаа" гэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top