ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 хэм хүйтэн байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

 

2023 оны гуравдугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Шөнөдөө Хэнтийн уулс болон Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр  -7...-12 градус, бусад нутгаар -16...-21 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө  -21...-23 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

 

2023 оны гуравдугаар сарын 29-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

27, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25, 26-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, өдөртөө -9...-14 градус, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9   градус  хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top