Нүүрсний экспорт 5 дахин өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

Гуравдугаар сарын 10-16-ны өдрүүдэд нүүрс экспортын 10525 автомашин, 1510 чингэлэг тээвэр, 936 AGV тээвэр хийгджээ. Мөн хугацаанд 1,412.1 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 378 хувь буюу 3.8 дахин өсжээ. Оны эхнээс 11,057.0 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 9,207.1 мянган тонноор буюу 5 дахин өсөлттэй байна.

Харин оны эхнээс 285.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 1,050.8 мянган тонныг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 116.8 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 96.8 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 16-ны өдрийн байдлаар 1.84 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 30.3%, зэсийн баяжмал 20.4%, төмөр 12.5%, алт 9.2%, газрын тос 14.9%, цайр 52.2%, хайлуур жонш 35.4% тус тус байна

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.254.123.67) 2023 оны 03 сарын 28

Нүүрс ч яах вэ гарч л байг. Харин төмрийн хүдэр түүхийгээрээ гардаг буруудаа. Хятадаас, ер нь гадаадаас дараа нь төмөрөө маш их өндөр үнээр авдаг ш дээ. Тэгээд ч манайх тий м ч их төмрийн хүдэртэй биш. Тэхэд манайхаас их төмрийн хүдэртэй орнууд гадагш гаргахгүй л байна. Дандаа алдаатай наймаа хийж шулуулж бна.

0  |  0
Top