
Жүжигчин Жан Хёгийн хөмсөггүй зураг олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан дэгдээж эхлээд байна.
Тэрээр "tvN" телевизээр удахгүй цацагдах "Family" кинонд дүр бүтээсэн. Тус кинонд жүжигчин Жан Хёг Үндэсний тагнуулын албанд ажилладаг оффисийн ажилтны дүр бүтээдэг. Төгс гэр бүл бүтээхийг мөрөөддөг эелдэг, зөөлөн эхнэртэй тэрээр гэр бүлийнхнээсээ энэ бүхнээ нуухын тулд олон саад бэрхшээлийг даван туулна.
Түүний хөмсөггүй зураг "Family" киноны постер зургуудийн нэг бөгөөд олон нийт түүнд чухам юу тохиолдохыг тэсэн ядан хүлээж байгаа аж. Түүний эхнэрийн дүрийг жүжигчин Жан На Ра бүтээж буй. Жан Хёг болон Жан На Ра нар дөрөв дэх олон ангит кинондоо хамтран тоглож байгаа нь үзэгчдийн анхаарлыг татах бас нэгэн шалтгаан.
Тус кинон ирэх дөрөвдүгээр сарын 17-оос эхлэн үзэгчдийн хүртээл болох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )