“ЭТТ” ХК нэг тонн нүүрсийг 182,1 ам.доллароор худалдлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.03.17/ нүүрсний ээлжит цахим арилжааг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн цахим арилжаанд БНХАУ-ын Xianjiade Energy resources International, “Shuangquan Energy, Wangjin Energy зэрэг гурван компани оролцож нэг тонн нүүрсийг 178,6 ам.доллароос дуудаж 182,1 ам.доллароор арилжлаа.

Цахим арилжааны ялагчаар Wangjin Energy компани шалгарч таван багц буюу 32 мянган тонн түүхий коксжих нүүрсийг хамгийн өндөр үнээр буюу нэг тонныг 182,1 ам.доллароор худалдан авлаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.26.156) 2023 оны 03 сарын 18

Тэр яахав ашгаа өгөөч дээ түргэн

0  |  0
Top