Д.Бат-Эрдэнийг “Тавантолгой” ХК-д 18 тэрбумын хохирол учруулсан гэж буруутгав

2023 оны 03 сарын 02

Өнөөгийн парламентаас нүүрсний хулгайн хэрэгт нэр бүхий 7 гишүүн холбогдож, яллагдагчаар татагдаад байна. Эдгээрээс нэр бүхий зургаан гишүүний хэргийг АТГ шалгаж байгаа бол нэг гишүүнийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж яллагдагчаар татан, хилийн хориг тавиад байгаа. Тэрбээр орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-иас алдагдсан нүүрсний хулгайн хэрэг болон хөрөнгө завших гэмт хэрэгт холбогдоод байгаа юм. Энэ талаар ТВ8 телевизийн "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөр дараах мэдээллийг бэлтгэжээ. 


Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Д.Бат-Эрдэнийг бусад гишүүдээс тусад нь буюу Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж, яллагдагчаар татан, хилийн хориг тавьсан. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон "Тавантолгой" ХК-ийн зарим удирдлагуудтай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс авсан байдаг. Түүнийг ийнхүү бусад гишүүдээс нь тусгаарлан шалгаж байгаа нь орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн нүүрсний хулгайн хэрэгтэй шууд холбогдож байна.

Хууль, хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг 2012-2016 онд парламентын гишүүнээр ажиллаж байхдаа орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, Гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлж, 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн үзэж, шалгаж байгаа юм. 

Мөн “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” зэрэг компанийн хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж, “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан гэх хэрэгт буруутгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  Хөрөнгө завших гэмт хэрэгт буруутган, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

“Ажнай” корпорацийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг хуулийнхан анх удаа шалгаж байгаа хэрэг биш. Тодруулбал, өмнө нь 2018 оны дөрөвдүгээр сард "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн лицензийн талбайгаас алдагдсан нүүрсний хэргийг АТГ-аас хэрэг бүртгэл нээн, шалгаж эхэлсэн ч энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ-ын хооронд шилжүүлж явсаар 2021 оны арваннэгдүгээр сард прокурорын байгууллагаас "Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан" гэх үндэслэлээр хааж байсан удаатай.


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ

Эх сурвалж: "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөр

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.63) 2023 оны 03 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.63) 2023 оны 03 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n

0  |  0
чимэд(124.158.65.63) 2023 оны 08 сарын 08

Ажнайг та нар дийлэхгүй Ар талд ньБагабаньд гэж асаасан танк багабандийн ивээлийн Сү.Батболд Сү.Батболдын хайртай ах С.Баяр. С.Баярын амин найз хүйсээрээ холбогдсон Элбэгдорж ,Ерөнхий прокурор асан М.Энхамгалан гээд цуварч өгнө. Эд нарын хамсаатан шүүгч,прокурорууд өнөөдөр Оюунэрдэнийг гөлөлзүүлж байгаа биздээ Сү.Батболд Хүрэлсүхийг чирч яваа хүн.За тэгээд Х.Баттулга цаанаас нь цухуйна. Ер нь хэцүүдээ.

2  |  0
456(64.119.17.67) 2023 оны 03 сарын 03

Бас нэг хойно хамт сурч байсан найз нь гээд орос хүн хамаг юмаа дээрэмдүүлчихлээ гээд л ярилцлага өгөөд байсан. Юу болсон бол

1  |  0
зочин(59.153.113.225) 2023 оны 08 сарын 08

ЯАЖ Ч БОДСОН ТИЙМ БАГА БАЙХ ҮНДЭСЛЭЛГҮЙ . ДОЛОН ЗУУН ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ХУЛГАЙ ХИЙСЭН ГЭДЭГ НЬ БАТЛАГДСАН

3  |  0
зочин(202.72.240.53) 2023 оны 08 сарын 08

Энэ хулгайчнар цагаандаа гарчээ

1  |  0
чулуун(64.119.25.248) 2023 оны 08 сарын 08

300 орчим тэр бумаар тооцох байх шүү!!!!! дор хаяж. 18 хан тэр бум гээд завхруулаад өнгөрөх нь оюунэрдэнэ ер/сайд минь харж байна уу? жонхуу хутгаад завхруулах горимоор шилжчихсэн юм бишүү?! тэгвэл ард түмэн босно. хуулийн дээд хэмжээ өгч / бүх насаар нь хорих/ хөрөнгийг нь хураах.\n.

1  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 03 сарын 02

butsaaj av

1  |  0
irgen(119.40.103.3) 2023 оны 03 сарын 02

oo, ene bagstaa dun baih, olon jil bolj bna sh dee, ene hunii hubiin yum hsig l baidagiim bnalee, ter nuurs chini.

0  |  0
Top