Химийн хорт хий илрүүлэх багаж, хамгаалах хэрэгслийг хүлээн авлаа

2023 оны 02 сарын 07

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд аврах ажиллагаанд ашиглагдах 19 нэр төрлийн багаж хэрэгслийг олголоо.

Химийн хорт хий илрүүлэх багаж,  хорт бодисоос хамгаалах иж бүрэн хувцас, 5м хүртэлх гүнээс хорт хий хэмжих зориулалт бүхий насос зэрэг багтаж байна.

Тус багаж нь аврагчид ашиглахад хялбар, нийт 6 төрлийн хорт хийг илрүүлэх боломжтой орчин үеийн технологиор үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлог юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top