БШУЯ: Математик, Англи хэлний хичээлийн ШИНЭ ХӨТӨЛБӨР ТУРШИНА

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

БШУЯ төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн математик, англи хэл, мэдээллийн технологийн хичээлийг олон улсын жишигт ойртуулахаар зорьж байгаа талаараа хэвлэлийн хурал хийлээ. Салбар яам энэхүү зорилгынхоо хүрээнд хоёрдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд туршилтаар олон улсын тэргүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа аж. Тодруулбал, 
 

  1. Eduten /Финландын математикийн платформ/
  2. Pearson /Англи хэлний хөтөлбөр/
  3. Google компанитай хамтарсан мэдээллийн технологи

Дээрх хөтөлбөрүүдийг төрийн өмчийн сургуулиудад хэрэгжүүлснээр боловсролын чанарын ялгааг арилгаж чадна гэж салбар яам үзэж байгаа юм. Туршилтын хөтөлбөрийн үр дүнгээс хамааран ирэх хичээлийн жил буюу есдүгээр сараас төрийн өмчийн бүх сургуульд нэвтрүүлэх юм байна. 

Энгийнээр тайлбарлавал олон улсын жишгийн дагуу мэдээллийн технологийн хичээлийг I ангиас, англи хэлний хичээлийг III ангиас судлах боломж бүрдэх гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top