Сагсан бөмбөгийн 2025 оны ААШТ-ий II шат хоёрдугаар сард болно

2023 оны 01 сарын 31

2025 оны сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний II шат 2023 оны хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.

Монгол Улсын шигшээ баг маань Сингапур, Хонгконг, Гуам, Малайз, Тайландын багтай "F" хэсэгт багтсан. Манай шигшээ баг 2022 оны арваннэгдүгээр сард эх орондоо болсон I шатанд Тайланд, Малайзтай нэг хэсэгт өрсөлдсөн тул хоёрдугаар сарын 24-нд Хонгконгтой, 25-нд Сингапуртай, 26-нд Гуамыг "UG Arena"-даа тус тус хүлээн авч тоглоно.

"F" хэсэгт өрсөлдөх зургаан багаас дөрөв нь 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрх авах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top