Гал түймэр гарах эрсдэл бүхий айлуудад урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалт хийлээ

2023 оны 01 сарын 31

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, 7 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, хэсгийн ахлагч нартай хамтран тус хороонд гал түймэр гарах эрсдэл бүхий айлуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг зохион байгууллаа.

Үзлэг шалгалтаар 112 айл өрхөд пийшин зуухны болон цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал, зам гарц хааж хашаа сунгасан, шинээр барьсан зөрчилд хяналт тавьж 45 зөрчил дутагдлыг илрүүлсэн юм.

Мөн гарч болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангуулах талаар заавар, зөвлөгөө өгч 150 иргэнд санамж, сэрэмжлүүлгийн материал тарааж ажиллалаа гэж  НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top