Мөс цөмөрсөн 4 тохиолдол бүртгэгдэж, 5 иргэний амийг аварчээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгдэж, 5 иргэний амь насыг аварч, 3 тээврийн хэрэгслийн татан гаргалаа.

Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top