Ханхүү Харри дурдатгалаасаа хэдий хэр ашиг олсон бэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

Ханхүү Харрид “Spare” дурдатгал ном нь 16 сая фунтын ашиг авчраад байна гэж “Mirror” хэвлэлд бичжээ.

Ханхүү Харри эхнэр Меган Марклын хамтаар Их Британиас нүүснээс хойш хос хоёр санхүүгийн ноцтой хүндрэлүүдтэй нүүр тулсан. Санхүүгийн алдагдлаа тэд хэд хэдэн медиа компанитай гэрээ байгуулж, нөхсөн гэж “Mirror” онцолсон байна.

Шуугиан тарьсан дурдатгал номоо хэвлүүлэхээс өмнө ханхүү Харри “Penguin Random House” хэвлэлийн газраас 16 сая фунт, “Spotify”, “Netflix” компанитай байгуулсан гэрээгээр 109 сая фунт авчээ. Далд зохиогч Жей Жей Мерингер дурдатгал дээр ажилласныхаа төлөө 810 мянган фунт авсан бол III Чарльз хааны бага хүү өөрөө буяны үйлсэд 1.2 сая фунт хандивласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top