ОБЕГ | Орон нутгийн удирдлагуудын төлөвлөгөөг батлав

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Онцгой байдлын ерөнхий газраас байгууллагын “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны  цугларалт”-ыг энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 Цугларалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдлагуудын 2023 оны  гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталсан юм.

Хошууч генерал Г.Ариунбуян, нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албан хэмжээнд өндөржүүлж, Онцгой байдлын байгууллагын хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилтыг хүслээ,

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top