Болгар Украинд нууцаар зэр зэвсэг нийлүүлдэг байжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

Болгар Украинд нууцаар зэр зэвсэг нийлүүлж, дайны эхэн үед тус улсын зэвсэгт хүчний хэрэгцээний 30 хувийг хангаж байсан гэж Германы “Die Welt” сонин мэдээлжээ.

Тус сонинд бичсэнээр, Болгарын Засгийн газар зэр зэвсгийг шууд нийлүүлэх бус харин гаднын жуучлагч компаниудад экспортын зөвшөөрөл олгож байжээ. Харин зэр зэвсэг тээвэрлэхэд Украины хилээс 70 км зайд байрлах Польшийн Жешува нисэх онгоцны буудал голлох үүрэг гүйцэтгэсэн байна. Үүний сацуу Румын, Унгарын нутаг дэвсгээр дайран өнгөрөх хуурай замын чиглэлийг мөн ашиглаж байжээ.

Дайны эхэн үед Украины армид шаардлагатай байсан зэр зэвсгийн гуравны нэг хувь нь Болгараас нийлүүлэгдсэн гэж тооцоолж байна гэж 2021 оны арванхоёрдугаар сараас 2022 оны наймдугаар сарын хооронд Болгарын Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан Кирил Петков ярьжээ.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Болгар тусламж үзүүлж байсан мэдээллийг баталсан байна. Кулеба 2022 оны дөрөвдүгээр сард Болгарт айлчилж байжээ. Кулебагийн хэлснээр, Болгарын Засгийн газар Украинд цэргийн тусламж шууд үзүүлэх бус харин НАТО болон Украины компаниуд Болгарын нийлүүлэгчдээс шаардлагатай зэр зэвсэг худалдан авах асуудал яригдсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2023 оны 01 сарын 19

оросууд болгарын туркийн дарлалаас чөлөөлсөн л гэнэ, тэгэхдээ үнэхээр болгарт сайн санасандаа ингэсэн нь эргэлзээтэй, цаана нь оросын ямар нэг эрх ашиг байсан л байх даа, ер нь бол соц үеийн л тархи угаалтуудын нэг л дээ, болгаруудын хувьд орос турк хоёр ажилхан л түрэмгийлэгчид байсан байх аа даа

0  |  0
bolgariig 0.5 say or(202.131.225.197) 2023 оны 01 сарын 19

turkiin darlalaas 0.5 say oros tseregiin amiar orosuud choloolj ogj blaa daa. getel bolgaruud dandaa orosiin esereg germanuudtai niilj baildsan daa

1  |  0
VENKATA HOSPITAL(178.175.141.233) 2023 оны 01 сарын 18

Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газар байгаасай. Миний системээс нэг бөөрийг нь авч байсан болохоор би үүнийг шархны хажууд хавсаргах ба

0  |  1
Top