Т.Батбаяр: МАК-ийн үнийн өсөлтөөс болж 40,50 сая төгрөг нэмж төлсөн

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.17/  хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

“Модун” ХХК-ийн тухайд Хөгжлийн банкнаас 5,8 тэрбум төгрөгийн зээлийг 4 жилийн хугацаатай, 11,59 хувийн хүүтэй 2018 онд авч байжээ. Одоогоор 4,4 тэрбум төгрөгийн үндсэн зээл, 2,14 тэрбум төгрөгийн хүүгийн гүйцэтгэл хангаад байгаа аж.

“Модун” ХХК-ийн захирал Т.Батбаяр:

-Хөгжлийн банкны зээлийн ихэнх хувийг төлөөд явж байгаа. Зарим бараа материалын ханшийн зөрүүнээс болж, алдагдал хүлээсэн зүйл бий. МАК-аас евро блок авахын тулд 2019 оны наймдугаар сараас хойш Хөгжлийн банкнаас санхүүжилтээ авах хоёр удаагийн оролдлого хийж, оны эцэст 500 сая төгрөг шилжүүлж авах жишээтэй. Тэр хооронд МАК-ийн евро блок хоёр удаа нэмэгдэхдээ 20 орчим хувиар өсөж манай компани 40,50 сая төгрөгийн ханшийн зөрүүг төлсөн. Тиймээс мөнгөө аваад данснаас шилжүүлэхгүй бол зарим тохиолдолд хугацаа алдаж байсан тохиолдол бий.

   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top