Хүмүүс хиймэл мах идэхэд юу нөлөөлөх талаар Билл Гейтс ярьжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

АНУ-ын тэрбумтан, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс ирээдүйд хүн төрөлхтөн хиймэл махны хэрэглээнд шилжих эсэх нь энгийн махан бүтээгдэхүүнээс хиймэл махны үнэ хэр ялгаатай байхаас шалтгаална гэж ярьжээ.

“Business Insider” хэвлэлд мэдээлснээр, Билл Гейтс хиймэл махны үйлдвэрлэл ирээдүйтэй гэж үзэж байна. Түүний хэлснээр, компани болон хувь хүмүүс шинэ аргаар үхрийн мах үйлдвэрлэж, үхэр үржүүлэхдээ метаны хийг бууруулах боломжийг судалж байна. Эцсийн дүнд хиймэл махан бүтээгдэхүүнүүд илүү чанартай, илүү эрэлттэй болно гэж Билл Гейтс үзэж байна.

Дэлхийн хүн амын ихэнх хэсэг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүднээс цагаан хоолтон болох магадлал туйлын бага. Тиймээс хиймэл махан бүтээгдэхүүний үнэ чухал үүрэг гүйцэтгэнэ. Ийм төрлийн экологийн цэвэр бүтээгдэхүүний үнийг аль болох буруулж, энгийн махны үнийн түвшинд хүргэх шаардлагатай. Хиймэл махны үнэ хэтэрхий өндөр байвал ямар ч амжилтад хүрэхгүй гэж тэрбумтан онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top