Үзвэр үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх шалгалтыг эхлүүллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу жил бүр Гамшгаас хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажилладаг.

Энэ жилийн хувьд батлагдсан удирдамжийн дагуу Худалдаа, олон нийт, үзвэр үйлчилгээ, цахим тоглоомын газруудад хяналт шалгалтыг зохион байгуулж эхэллээ.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт энэ сарын 27-ы өдрийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулагдана.

эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top