ДУУЛИАН | Дөрвөн оюутан хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал болов

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 04

 

АНУ-ын Айдахо мужийн Москва хотод байрлах Айдахогийн Их сургуулийн дөрвөн оюутныг унтаж байхад нь хэрцгийгээр хөнөөсөн этгээд баривчлагджээ. Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа уг хэрэг 2022 оны арваннэгдүгээр сарын 13-ний өдөр гарсан. Хэрэг гарснаас хойш хэргийн явцыг олон нийтэд нээлттэй зарлаж байсан бөгөөд гэмт хэрэг гардаггүй тайван хотод гарсан энэхүү хэрэг ард иргэдийг айдаст автуулаад байсан юм.  

 

 

Сэжигтэн 28 настай Брайн Кобергер Вашингтоны их сургуулийн эрүүгийн хэрэг, хууль эрх зүйн тэнхимийн доктурант байсан нь олон нийтийг мөн л цочирдуулаад байна. Түүнд холбогдох анхан шатны шүүх хурал орон нутгийн цагаар мягмар гарагт болж өндөрлөсөн бөгөөд түүний хэргийг Айдахо мужийн шүүхэд шилжүүлэхээр болсон байна. 

 

 

Шүүх хуралд сэжигтний гэр бүлийнхэн хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг Пенсилвань муж дахь эцэг, эхийнх нь гэрээс баривчилжээ. Хохирогчдоос 10 хүрэхгүй миллийн зайд амьдардаг байсан сэжигтэнг хохирогчдын биеэс илэрсэн ДНХ-ийн тусламжтайгаар олж тогтоожээ. Баривчлахаас дөрөв хоногийн өмнөөс холбооны мөрдөх товчооныхон түүнийг тасралтгүй мөшгөсний эцэст баривчилж чадсан байна. 

 

 

Мэргэжилтнүүд гэмт этгээд хохирогчдыг жигд иртэй ангийн хутгаар, урьдаас төлөвлөн, өс хонзонгийн сэдэлтэйгээр хөнөөсөн байх өндөр магадлалтай хэмээн мэдүүлсэн байдаг. Шүүх хурлын үеэр шүүгч сэжигтнээс сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис хэрэглэдэг эсэх талаар асуухад тэрээр үгүй хэмээн хариулсан бөгөөд Айдахо хотын шүүхэд хэргийг нь шилжүүлэх тал дээр санал нэгджээ. 

Олон нийтийн зүгээс түүнийг судалгааны ажлынхаа хүрээнд ийнхүү гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн таамаглаад буй. Тус хэрэгт холбогдох дараагийн шүүх хурал Айдахо мужид болно. Айдахо мужийн шүүхээс түүний хэргийг хэрхэн шийдвэрлэж, хэргийн тухай үнэн мөнийг хэрхэн олж тогтоох нь олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тээ(59.153.234.120) 2023 оны 01 сарын 04

Айдахо мужийн Маскоу хот гэвэл илүү зөв ч юм уу.

1  |  1
Enhee(73.71.218.79) 2023 оны 01 сарын 04

Idaho mujid Moscow gj hot bdg shde kkk

2  |  1
sondor(66.181.161.50) 2023 оны 01 сарын 04

tegeed yu gehiin sondoroo

0  |  0
Ж.Сондор (59.153.87.227) 2023 оны 01 сарын 04

АНУ-ын Айдахо мужийн Москва хотод байрлах .. гэж би и..лийрсэн юм бичдэг гайхал бэ би

2  |  4
Ж.Сондор (59.153.87.227) 2023 оны 01 сарын 04

АНУ-ын Айдахо мужийн Москва хотод байрлах....? гээд юун элийрсэн алдаатай юм бичдэг гайхал бэ би

0  |  4
Top