ТӨВ: Цэргийн ангийн хөлдсөн дулааны шугамыг гэсгээв

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12
Төв аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Зуунмод сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй халаалтын зуухнуудын үйл ажиллагаа, ажилчдын ажиллах нөхцөл, хоногийн хугацаанд гарсан дуудлага, мэдээлэл зэргийг шалгах Онцгой комиссын гишүүдээс бүрдсэн хариуцлагатай эргүүл ажиллаж байна.
 
 
Тухайлбал, өнөөдөр /2022.12.12/  "Төв Чандмань" дулааны эрчим хүчний газарт ирсэн дуудлага мэдээллээр газар дээр нь ажиллаж хуурай замын цэргийн командлалын 302 дугаар байрны хэрэглээний халуун, хүйтэн усны газар доорх давхрын шугам дулаалгагүйн улмаас хөлдсөн байсныг гэсгээж, хэвийн үйл ажиллагаанд оруулжээ. Түүнчлэн "Бүжинхэн" цэцэрлэгийн дулааны шугамыг коллектор дээрээс нь хоёр жигүүртэй болгох ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top