ХЭНТИЙ: 1500 хүүхдийн сургуулийн шинэ барилгыг хүлээн авав

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12
Хэнтий аймгийн Хэрлэн I сургуулийн шинэ барилгад өнөөдөр 22 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс ажиллаж, гадна хөлбөмбөгийн талбай хийх үүрэг даалгавартайгаар байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэр гаргалаа. Мөн барилгын хийцлэлийн гүйцэтгэлийн чанарт онц сайн үнэлгээ өгсөн байна.
 
 
Монгол Улсын анхны 13 сургуулийн нэг болох 99 жилийн түүхтэй “Алтан гадас" одонт Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн шинэ барилга нь 9000 м.кв талбайтай, 1500 хүүхдийн суудал, спортын хоёр заал, нэг урлаг заалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд орон нутагт сургуулийн чиглэлээр баригдаж буй хамгийн том барилга болж байгаа юм.
 
Тус сургуулийн зураг төслийг "Нарлаг Хөхий" компани гүйцэтгэж улсын төсвийн 18.03 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2021 оны тавдугаар сарын 28-наас энэ оны арванхоёрдугаар сар хүртэл “Содон номин констракшн” ХХК барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top