Wednesday: Хөөрхөн ч аймшигтай шинэ Од Женна Ортега

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12


Netflix-д өнгөрсөн сарын 23-нд гарснаасаа хойш бүх рекорд амжилтыг нь эвдээд байгаа “Wednesday” цуврал кино ертөнцөөс халин гараад байна.
 


Хүмүүс Уэнсдэйгийн алдарт бүжгийг дуурайн хийх гэж оролдон, загварын сэтгүүлүүд гол баатар охины стилийг задлан шинжилж, мэргэжилтнүүд энэ кино үзэгдэл мөн үү хэмээн толгой гашилгаж эхэллээ.
 


Киноны гол баатар Женна Ортега ганц л өдрийн дотор Супер од болон хувирсан юм. Кинонд 15 настай охины дүр бүтээсэн ч Женна 20 настай. Зургаан хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Аав нь мексик, ээж нь мексик-пуэрто-рика цустай.

Бид түүнийг өмнө нь хаана харж байв?

Үнэнийг хэлэхэд тэр тун багаасаа дэлгэцэд гарсан. 2013 онд “Төмөр хүн”, “Insidious: Chapter 2” киноны туслах дүрүүдэд тоглож байхыг нь бид анзаарч байсан байх учиртай. “Jane the Virgin” киноны Жейн, “Stuck in the Middle”-ийн Харли Диас, “You” кинонд Элли Элвис гэсэн дүрүүд нь амжилт олсон. Ингээд Ортега аймшгийн “The Babysitter: Killer Queen”, инээдмийн “Yes Day”, инди-драм “The Fallout” кинонд гарч ирлээ. “The Fallout” кинонд эмгэнэлт амьдралтай сурагч охины дүр нь Холливуд удахгүй шинэ одтой болох нь гэдгийг харуулсан юм. “South by Southwest” наадмын гол шагналыг энэ кино хүртсэнийг дурдах нь зүйтэй.
 


Цаашдаа хаана харах вэ?

Алдарт “Scream” кинонд гарснаар Женна энэ цувралын ээлжит Хатан хаан болох нь тодорхой болсон. Ойрын хоёр сар Женна Тай Уэстийн “X”, инээдмийн аймшгийн “Studio 666”-д гарч ирнэ. Үзэгчид мэдээж Тим Бертоны “Wednesday” цувралаа амтархан үзэх болно. Дашрамд дурдахад энэ кинонд охины ээжид Оскарын шагналт Кэтрин Зита-Жонс, аавд нь Луис Гусман тоглосон юм.
 


Дэлгэцээс гадна

Кинонд тоглохоос бусад үед Женна олон нийтийн ажилд тун идэвхтэй оролцдог. Сайн үйл бүтээдэг. 13 настайдаа л тэр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг “Pride Over Prejudice” хөдөлгөөнд нэгдэж байв.

2016 онд хорт хавдраар өвдсөн охинд туслахын тулд фэнүүдтэйгээ уулзан, хөрөнгө босгож байлаа.
 


Женна АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын бодлогыг эсэргүүцдэг. Дүрвэгч, цагаачдын эрх ашгийн төлөө тэмцдэг.

2018 оны “Radio Disney Music Awards” шагнал гардуулах ёслол дээр тэр “I Do Care And U Should Too” (Надад хамаагүй биш байна, танд ч бас хамаатай байх ёстой) гэсэн бичигтэй хүрэмтэй ирж байлаа.
 


2019 онд сайн үйлсийн “WE Charity” байгууллагын зохион байгуулсан “WE Day” тоглолтуудад байнга оролцож байлаа.
 


Хэлсэн үг

“Үнэнийг хэлэхэд миний жүжигчний замнал огт мэдэгдэхгүй урсан өнгөрсөн. Би арван жил кинонд тоглож байгаа ч юу ч хийгээгүй мэт л санагддаг”
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hen ch bish(66.181.161.154) 2023 оны 05 сарын 17

Jenna Ortega uneheer huurhun

2  |  0
Top