“Эрүүл биед-Саруул ухаан оршино” өдөрлөгийн арга хэмжээ боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

“Денк фарма”, “Монос фарма” эм нийлүүлэх байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрүүл биед-Саруул ухаан оршино” сэдэвт өдөрлөгийг ОБЕГ-т зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээний үеэр амин дэмийн болон биологийн идэвхт бүтээгдэхүүний зөв хэрэглээ, түүний ач холбогдлын талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийсэн юм.

Мөн ясны сийрэгжилт тодорхойлох аппарат, танита, биоэнергийн аппаратуудаар тус тус үнэ төлбөргүй үзлэг, оношлогоог зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top