GOOGLE | "Этгээд өмгөөлөгч Ү Ён Ү" хайлтын хоёрдугаарт эрэмбэлэгдэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Өмнөд Солонгосын "Google" хэрэглэгчдийн хамгийн их хайсан түлхүүр үгсийн хоёрдугаарт "Этгээд өмгөөлөгч Ү Ён Ү" хэмээх түлхүүр үг оржээ.

Өнгөрөгч зургаадугаар сард ENA болон Netflix дээр цацагдсан уг кино дэлхий дахинаа хит болсон. Цацагдсан даруйдаа Netflix-ийн гадаад хэл дээрх цувралын жагсаалтыг нийт есөн долоо хоногийн турш тэргүүлжээ. 

Аутизмын спектрийн эмгэгтэй өмгөөлөгчийн тухай өгүүлэх тус киноны гадаад хувилбарууд хийгдэхээр яригдаж байгаа билээ. Мөн киноны хоёрдугаар бүлэг хийгдэхээр болсон тухай баярт мэдээ цацагдаад байна. 

"Google" хайлтын нэгдүгээрт "Цаг уурын өөрчлөлт" хэмээх үг орсон бол гуравдугаарт "Хэт богино хугацааны хур тунадас" хэмээх үг оржээ. Хайлтын дөрөвдүгээрт "2022 FIFA Qatar World Cup", тавдугаарт "Итэвоны осол" хэмээх үг орсон байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top