ДАРХАН: ШТС-д гарсан галыг БҮРЭН унтраалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Дархан-Уул аймгийн Дархан сум 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн  газрын тосны бүтээгдэхүүний агуулахад өнөөдөр /2022.12.01/ дэлбэрэлт үүсэж, гал түймэр гарсан тухай өмнө мэдээлсэн.

Алба хаагчид 8 цаг гаруй хугацаанд ажиллаж, 17:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 18:44 цагт бүрэн унтраалаа.

Одоогийн байдлаар гал түймэр гарсан саванд хадгалагдаж байсан шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Үүнийг аюулгүй болгох арга хэмжээг авч ажиллаж байна.

Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2 сая литр /2000 м.куб/ шатахуун хадгалах багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 мянган литр /650 м.куб / АИ-92 шатахуун хадгалагдаж байсан аж. 
Мөн савны зэргэлдээ байрлах 400 мянган литр /400 м.куб /-ийн багтаамжтай 6 ширхэг газрын тосны бүтээгдэхүүн хадгалах саванд нийт 200 гаруй тн шатахуун хадгалагдаж байжээ. 


 

Түүнчлэн тус газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын техникийн инженерийн мэдээллээр, гал түймэр гарахаас өмнө резервуарт хэмжилт хийхээр 3 ажилтан /нягтлан, нярав, харуул/ ажиллаж байсан бөгөөд дэлбэрэлт болоход нэг нь гадаргууд шидэгдсэн байсныг олж, эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан.

Хоёр иргэнийг резервуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын хувьд өмнө нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын резевуар буюу босоо ган хийцтэй саванд ийм томоохон хэмжээний гал түймэр гарч байгаагүй.

Дээрх гал түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Нисйлэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Эрэн хайх, аврах бүлгийн 140 гаруй алба хаагч,  гал түймэр унтраах үндсэн болон тусгай албаны 21 автомашин /гал унтраах үндсэн албаны 14, тусгай албаны 7, бусад зориулалтын  23 автомашин/ үүрэг гүйцэтгэлээ. 

Мөн УБТЗ-ийн цэрэгжүүлсэн Онцгой байдлын албанаас 22 алба хаагч, гал унтраах галт тэрэг /60 тн усны нөөцтэй/ гарч ажилласан бол аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Дархан-Уул сумын ЗДТГ, Дархан-Ус суваг зэрэг нийт 6 байгууллага, аж, ахуйн нэгжийн 152 алба хаагч 30 автомашинтайгаар нэмэлтээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.9.40.218) 2022 оны 12 сарын 05

Dandaa mungetei huuli.uilchildeggui hulgaichuud l hot dotor iim uom hij bga.Hotoos bugdiig garga.Chadahgui de bie biendee baritsaalagdsan uomnuud.

3  |  0
Зочин Зочин(66.181.188.157) 2022 оны 12 сарын 04

Улаанбаатарт бол бүүр орон сууцны байшингийн хажууд зөндөө бгаа шүү.үүнд хэн нэгнийг онилж тавлах биш цаашид ийм эрсдэл гарахаас сэргийлэх хэрэгтэй бнаа

2  |  0
Зангараа(43.242.243.87) 2022 оны 12 сарын 03

Хайрамжгүй, хариуцлагагүй 3 монгол гал алдаж дэлбэрч үхсэн нь харамсалтай. Хүн хараад өөрөө асдаг шатамхай бодис гэж юу байхав.

6  |  1
Баагаа баттөмөрөө (66.181.185.107) 2022 оны 12 сарын 03

Нүгэл нүдээрээ гарнааа гэж авилгач баагаа баттөмөр улсын гаалийн олон жил самарсан одоо их хуралд 8н жил монголын төрөөс хулгай хийж байна хайран гэмгүй 3н хүн

5  |  0
Zochin(86.111.136.63) 2022 оны 12 сарын 03

Ene aimshigt osoliin gazart ajillaj neft,tosnii delbereltees uussen galiig turgen shuurhai untraasan Ontsgoi baudaliin gazriinhan alban haagchudadaa bayarlalaa.Gal tsaashaa ihesbel oir orchinii ailuudad tarhah baisan ! Erdenet hunii ami nas ersedsend emgenel ilerhiliee!.Gal garsan gol uchir shaltgaan bol delberelt bausan gesen yagad delberelt uuseb?! Zaabal hurdan uchir shaltgaaniig togtooj alga bologogsidiig erj oloh uchirtai tagnuul tsagdaa uurgee bieuuluulj uzeerei

2  |  0
Зочин(66.181.191.204) 2022 оны 12 сарын 03

Ядарсан улсад бас л нэрмээс болчихлоо. Хэцүү ч юмаа даа.

9  |  1
Гайхал(192.82.67.173) 2022 оны 12 сарын 03

Гал унтраасан газруудыг тэнэг юм шиг бичээд байх юм. Гал гарсан нөхцөл байдал, сураггүй болсон улсууд гээд бичих юм олон байхад

10  |  0
Ари(203.91.115.53) 2022 оны 12 сарын 02

Яанаа ямар аймар юм бэ

1  |  0
Top