ОБЕГ | Гавьяат тамирчин цол хүртсэн Б.Шоовдорыг хүлээн авч уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн ОБЕГ-ын харьяа “Аврагч”  биеийн тамир-теник спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Шоовдорыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

ОУХМ Б.Шоовдор нь чөлөөт бөхийн спортоор 12 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас 3 хүрэл, дэлхийн цомоос 2 хүрэл, улсын аварга шалгаруулах тэмцээний 6 удаагийн аварга, И.Ярыгиний “Алтан гранпри” тэмцээнээс 3 алт, 2 хүрэл, Ази, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 мөнгө, 2 хүрэл медалийг хүртсэн байна.  

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Амжилтын буухиагаа үргэлжлүүлэн, зорьсон оргилдоо хүрч, илүү олон амжилтын эзэн болохыг ерөөж, спортын өндөр амжилт хүслээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top