Цасанд боогдсон 29 автомашиныг гарган, 94 иргэний амь насыг аварлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

Нийслэл хот орчимд 2022 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр их хэмжээний цас орсны улмаас Багануур, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Цагаан хөтлийн даваа, Төв аймгийн Баяндэлгэр сум Их худгийн даваан дээр хальтиргаа гулгаа үүсэж цасанд боогдож, суусан 29 автомашиныг татан гарган, 94 иргэний амь насыг аварч ажиллалаа.

Иймд Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг авсан тохиолдолд холын замд гарахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, бага насны хүүхдийн малд явуулахгүй байх, дулаан хувцаслаж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top