Эрхүү, Буриадад -40, -45 хэм хүрч хүйтрэхийг АНХААРУУЛАВ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 27

Хойд туйлын хүйтэн агаарын урсгал түрэн орж ирж буйтай холбоотойгоор манай улсад цаг агаар огцом хүйтрэх талаар цаг уурын байгууллага анхааруулаад байгаа билээ.

Тэгвэл хөрш зэргэлдээ ОХУ-ын Эрхүү муж, Буриад улсын нутгаар гурван хоног хүйтний эрч эрч чангарч, шөнөдөө -25-30 хэм, зарим гол мөрний хөндийгөөр -40-45 хэмд хүрч хүйтрэхийг тус улсын Цаг уурын байгууллага, Онцгой байдлын албанаас сэрэмжлүүлсэн байна.

Хойд туйлын хүйтэн агаарын урсгал ОХУ-ын баруун Сибирь, Алтайн БНУ, Тува, Эрхүү, Буриадын нутгаар илүүтэй мэдрэгдэх цаг уурын шинжээчдийн таамаглал байгаа юм.
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top