Ковид-19 халдвар нэмэгдэж, ДАВТАН ӨВДӨХ тохиолдол их байна

Б.Түшиг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Ковид-19 халдварын тархалт эрс нэмэгдэж, энэ долоо хоногт гэхэд 1855 тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ талаар  ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа коронавирусний халдвар болон томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл хүргэх үеэр хэллээ. /2022.11.25/

Тэрбээр "46 дугаар долоо хоногт ковидын 1855 тохиолдолд бүртгэгдсэн. Өнгөрсөн долоо 1192 байсан. PCR шинжилгээнд эерэг тохиолдол 5,9 хувьтай байсан бол энэ долоо хоногт нэмэгдээд 8,3 хувьтай болсон байна. Нас баралт мөн бүртгэгдсэн.

Халдварын тархалтын онцлогт тандалт судалгаа хийхэд 67 хувь нь ажлын байран дээрээ, ажлын газрын хүнээс авсан бол 38 хувь нь гэр бүлийн гишүүнээсээ халдвар авсан гэж хариулсан.

Тиймээс ажлын байрандаа нэг өрөөнд олуулаа суудаг, хамтарч хоол иддэг, шинж тэмдэг илэрсэн хүн байвал аль болох хавьтлыг багасгах шаардлагатай байна.

Түүнчлэн олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүх шаардлагатай. Учир нь дэлгүүр, эмнэлэг, эмийн сан, нийтийн тээврээс халдвар авах нь их байна. Дунджаар нууц үеийн хугацаа хоёр хоног байгаа.

Давтан өвдөлтийн хувь 58 хувьд хүрсэн. Омикроны энэ оны 1-2-р сарын давлагааны давтан өвдсөн тохиолдол 25 хувьтай байна. Гэтэл энэ давтан өвдөлт хоёр дахин нэмэгдсэн. Долоон сараас нэг жилийн дараа давтан өвдөж байна. Ковидын халдвар аваад өвдсөн тохиолдолд байгалийн дархлаа буурч байгаа тул давтан өвдөх тохиолдол нэмэгдсэн.

Хэрвээ та долоон сараас нэг жилийн өмнө өвдсөн бол давтан өвдөх эрсдэл хэвээр байна.

Тиймээс ковидын дархлаа сэргээх вакциныг хийлгэх шаардлагатай" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.6) 2022 оны 11 сарын 25

Kovid tuslaal bol baigliin darhlaa tuhai yarih hereggui shtei,kovidi togloom bish ,mergjliinhni huvid kovodiin yalaarah medleg zero zero.surgul,ajil gudamd haach maskggui bhd oilgomjtoishtei,Mongols utràara ehlegui bn,omnoh bol busad ulsig diuriaj balairsn,lama,nertei bogoor yavdag humus tsag bologuig medehgui bol chadvarguil gesn ug zz

0  |  0
Top