Онцгой байдлын алба хаагч дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

2022 оны аравдугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Туркийн Анталя хотод зохион байгуулагдсан Кикбоксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 5 тивийн 31 орны 1000 гаруй тамирчид өрсөлдсөн байна.

Тус тэмцээний 65 кг жинд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал түймэр унтраах автомашины жолооч, ахлагч О.Баярцэнгэл хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр газрын дарга, хурандаа А.Дашням ахлагч О.Баярцэнгэлийг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ,

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top