ОБЕГ: 14 иргэний амь нас, 1,2 тэрбум төгрөгийн өмчийг авран хамгаалав

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 8, гал түймрийн 27 буюу нийт 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 14 иргэний амь нас, 1.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.8%-аар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top