Саудын Араб цахилгаан автомашины анхны брэндтэй болов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

Саудын Араб өөрийн гэсэн авто машины брэндтэй болжээ.

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманы мэдэгдсэнээр, “Ceer” нь цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарын эхлэлийг тавьж байна. Энэ салбар нь гаднын хөрөнгө оруулалт татахаас гадна олон тооны ажлын байр шинээр бий болгож, хувийн хэвшлийн хөгжилд хувь нэмэр оруулан, ирэх жилүүдэд Саудын Арабын ДНБ-ийг нэмэгдүүлэх жинтэй хувь нэмэр оруулна гэж хунтайж онцолсон байна.

“Ceer” автомашинуудыг дотоодын төдийгүй Ойрх Дорнодын зах зээлд зориулж гаргахаар төлөвлөж байна. Энэхүү төсөл 150 сая ам.долларын гаднын хөрөнгө оруулалт татахаас гадна 30 мянган шинэ ажлын байр бий болгоно. 2034 он гэхэд тус компанийн орлого найман тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. “Ceer” нь Саудын Араб, Тайванийн “Foxconn” компанийн хамтарсан төсөл хэдий ч автомашин бүрийг зөвхөн Саудын Арабд үйлдвэрлэх гэнэ. Саудын Арабын анхны цахилгаан автомашиныг 2025 он гэхэд зах зээлд гаргахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top