ТОО | Цахилгаан автомашины 76.3% Хятадаас импортолжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн эрэлт цахилгаан автомашины салбарт өндөр байна. Тодруулбал Монгол Улс 2022 оноос хойш 1561 ширхэг цахилгаан автомашин импортолжээ. Үүний 76.3% Хятадын цахилгаан автомашин эзэлж байна.  Үлдсэн хувийг Япон, АНУ болон бусад орнуудаас импортолсон цахилгаан автомашин эзэж байгаа юм.

Мөнгөн дүнгээр тооцвол 2022 онд Монгол Улс 5.8 сая ам.долларын 214 ширхэг цахилгаан автомашин импортолж байлаа. Ердөө жилийн дараа 2023 онд энэ тоо огцом өсөж 419 ширхэг цахилгаан автомашиныг 10.2 сая ам.доллароор импортоор авч байсан юм. Улмаар 2024 онд импортын огцом өсөлт үргэлжилж 504 ширхэг цахилгаан автомашины 13.9 сая ам.доллароор импортолж байсан түүхтэй. Гэвч өнгөрсөн жилээс эхлэн импортын тоо буурч, 2026 он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 88 ширхэг цахилгаан автомашин импортолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top