
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж бөгөөд ерөнхий сайд Мухаммед бен Сальман Аль Сауд Их-7 бүлгийн дээд хэмжээний уулзалтын ажлын арга хэмжээнд оролцохыг урьсан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгыг хүлээн аваагүй байна.
Макронд илгээсэн захидалдаа хунтайж урилга илгээсэнд талархал илэрхийлээд, өмнө нь төлөвлөсөн арга хэмжээний улмаас оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр хоёр улсын стратегийн харилцааны ач холбогдлыг онцлон тэмдэглэж, дээд хэмжээний уулзалтад амжилт хүссэн байна.
Их-7 бүлгийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-17-нд Францын Эвиан ле Бэнд болно. Макроны мэдээлснээр, дээд хэмжээний уулзалтаар Ормузын хоолойг тойрсон асуудал, Ираны цөмийн болон пуужингийн хөтөлбөр, Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын дайн бусад орны эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Энэ оны тавдугаар сард Францын шүүх Саудын Арабын нэртэй сэтгүүлч Жамаль Хашшогийн 2018 онд амиа алдсан хэргээр Аль Саудын эсрэг хэрэг үүсгээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )