Уул, хаданд эрэн хайх, аврах хамтарсан сургалт, бэлтгэлийг хийлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах анги, Агаараас эрэн хайх, аврах ангиуд хамтран “Уул, хаданд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг Налайх дүүргийн VI хороо Тэрэлжийн “Бүүвэйт” хаданд аравдугаар сарын 31-нээс энэ сарын 03-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад харьяа, анги байгууллагуудын нийт 40 гаруй алба хаагч хамрагдаж, эгц ханан хадруу авирах, буух, өндрөөс нэрвэгдэгчдийг буулгах, ачаа хөнгөлж татах зэрэг дадлагыг хийсэн байна. Мөн алба хаагчид харилцан хамтын ажиллагаагаа жигдрүүлэх, гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлаа тодотголоо.

Эх сурвалж: ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top