Тогтмол усны дадлага сургуулилт хийх боломж бүрдлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах мөн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх дадлага сургуулилтыг зохион байгуулах зорилгоор Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Гүрмийн нуурын дэргэд “Усны дадлага сургалт, хяналтын байр”-ыг ашиглалтад орууллаа.

Ингэснээр амралт зугаалга, иргэдийн хөдөлгөөний нягтшил ихтэй урин дулааны улиралд тус нуурын орчим уснаас аврах бүлэг тогтмол ажиллах, хяналт эргүүлийг зохион байгуулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тогтмол усны дадлага сургуулилтыг зохион байгуулах боломж бүрдэж байна.

Усны осол, эрсдлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах чадавхыг бэхжүүлэх “Усны дадлага сургалт, хяналтын байр”-ны нээлтийн үеэр хүйтний улиралд тогтмол усанд аврах ажиллагаа явуулах, гүний шумбалт хийх, завь жолоодох дадлага сургуулилтыг зохион байгууллаа гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top