Архангайн ИТХ-аас Засаг дарга М.Батжаргалыг огцруулах шийдвэр гаргажээ

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30
Архангай аймгийн ИТХ-ын VIII хуралдаан өчигдөр /2022.09.29/ 14.00 цагт эхлэхээр товлогдсон ч, Ардчилсан намын бүлэг ирц бүрдүүлэхгүй хойшлуулсаар есдүгээр сарын 30-ны шөнийн 02.15 цагт төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэй эхлэж, аймгийн Засаг дарга М.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар хуралджээ.
 
Тус хурлын 56,4 хувийн саналаар Засаг дарга М.Батжаргалыг улс төрийн хариуцлага алдсан хэмээх шалтгаанаар огцруулах шийдвэр гаргасан бөгөөд энэхүү хурлын шийдвэрээ Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.
 
Засаг дарга М.Батжаргалыг Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрт хоёр, Гэсэр ламын гэсэн шүтээн бүхий суманд тодорхой га талбайг хувийн компанид хууль зөрчин олгосонтой холбоотойгоор АТГ-т шалгаж байсан юм.
 
М.Батжаргалын хувьд АН-ын гишүүн хэдий ч С.Эрдэнийн шийдвэрээр хэд хэдэн удаа намаасаа хөөгдөж байсан билээ. Мөн тэрбээр Засаг дарга болохоос өмнө Үндэсний бөхийн спортод хүч сорьж байсан бөгөөд 2003 онд Цэргийн арслан, 2006 онд Улсын харцага цол хүртэж байжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Элдэв(202.126.88.145) 2022 оны 09 сарын 30

Бөхийн эрдэмд хамаг цагаа зарсан хүнд өөр эрдэм байхгүй шүү дээ. зөв шийдвэр бнаа.

0  |  0
A ts(66.181.161.98) 2022 оны 09 сарын 30

Buur sho tsaraitai a l bn daa

0  |  0
zochin(106.154.128.113) 2022 оны 09 сарын 30

hun mundsan iim hulduu huniig gargadag ayul mangar hur hun gargaad hen hojov uls ornii ajil d daraa bolj thag aldah ymar shaardlaga bna dandaa aldaaga davtah ii

0  |  0
9ояин(103.229.121.212) 2022 оны 09 сарын 30

Арслөн байхдаө сайн л хүү байсийн цлс төрлүү ороод бохирдоо биздээ хөөрхий

0  |  0
Хөдөөнийхөн(202.21.109.8) 2022 оны 09 сарын 30

Бөх Засаг дарга нар юу ч хийхгүй, түргэн зайлуулах нь дээр , Өөр хэд хэдэн аймагт юу ч хийхгүй л цаг нөхцөөж байна, бас женкогийн чиглэл заавраар хор их найруулах санаатай бас

0  |  0
Лувсмаа(64.119.21.117) 2022 оны 09 сарын 30

Фортун Батбаярын суганы үс. Яаж хулгай хийхийг зааж өгөө биз супер хулгайчийг шалгаж хорих хэрэгтэй

0  |  0
Зояин(103.57.93.73) 2022 оны 09 сарын 30

Бөх яаж хийж чадах вэ дээ

1  |  0
Top