Бага ангийн сурагчдад хээрийн сургалт орлоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчдад байгаль орчинтой зүй зохистой харьцах, байгаль дэлхийгээ хүүхэд бүр хайрлан хамгаалах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалтыг хамтран зохион байгууллаа.

 

 

Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (PhD) дэд хурандаа П.Чимэдцэрэн, Гамшиг судлалын төвийн дарга, хошууч Б.Батбаяр, тус төвийн Эрсдэлийн үнэлгээний секторын эрхлэгч бөгөөд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах дэслэгч Д.Нарантуяа нар сургалтыг удирдан явуулсан юм.

Ерөнхий боловсролын 360 гаруй сурагч хамрагдсан тус сургалтыг хээрийн байрлалд зохион байгуулж, хүүхэд багачуудад мэдлэг, мэдээлэл өгснөөрөө онцлог байлаа гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top