Донбасс: Бүх нийтийн санал асуулгын ирц бүрджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Донецк, Луганск зохион байгуулж буй бүх нийтийн санал асуулгын гурван хоногийн дүнгээр ирц нь 76.09, 77.12 хувьд тус тус хүрч, санал асуулгын хүчинтэйд тооцсон байна.

Олон улсын бүх нийтийн санал асуулгын хэм хэмжээгээр, санал асуулгыг хүчинтэйд тооцоход хангалттай үзүүлэлт аж.

Херсон мужид гурван хоногийн дүнгээр ирц 48.91 хувь, Запорожьед 51.55 хувьд хүрчээ. Украины Донецк, Луганск, Херсон болон Запорожье мужуудад ОХУ-д нэгдэх эсэх бүх нийтийн санал асуулга энэ сарын 23-аас 27-ны хооронд болж байна.

Санал хураалтын явцыг 40 орны 100 гаруй ажиглагчид ажиглаж байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дээрх дөрвөн субъектэд бүх нийтийн санал явуулснаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийх боломжийг үгүй хийж байна гэж CBS телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Тэрбээр мөн АНУ-д хандан тусламж үзүүлэхийг хүссэн байна. Түүний хэлснээр, АНУ сар бүр Украинд 1.5 тэрбум ам.доллар олгож байна.

Top