Жүдо: ОХУ-ыг ДАШТ-д оролцуулахгүй гэж албан ёсоор мэдэгдлээ

2022 оны 09 сарын 22

Ирэх сарын 6-13-нд Узбекистаны Ташкент хотод жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээн болно. Тус тэмцээнд ОХУ-ын шигшээг Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээр туг далбаагүй оролцуулах болсон мэдээлэл гарч байсан.

Украины жүдо бөхийн холбооны тэргүүн Михаил Кошляк Facebook хуудсандаа “Ташкентын ДАШТ бол Парисын олимпын сонгон шалгаруулах чухал тэмцээн. Манай шигшээ баг бэлтгэлдээ гарсан. Гэтэл найдвартай эх сурвалжаас надад Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) ДАШТ-ээс нэг хоногийн өмнө Оросын багийг оролцуулах шийдвэр гаргах гэж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Улаанбаатарын Их Дуулга тэмцээнд тэд яг ингэж гэнэт зарлаж байсан юм. Оросууд Украиныг устгах дайн явуулж байгаа цагт бид орос тамирчидтай нэг дэвжээнд гарахгүй. Эсэргүүцэл зарлана” гэж бичиж байв.

Энэ бүхний эцэст IJF холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс энэ сарын 21-нд ОХУ, Беларусын жүдочдыг 2023 оны нэгдүгээр сар хүртэл олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх албан ёсны шийдвэр гаргалаа.
 

Украины Спорт, залуучуудын сайд Вадим Гутцайт “Дэлхийн спортод орос тамирчдын орон зай байхгүй. Ямар ч гэсэн Ташкентэд болох ДАШТ-ээс бид оросуудыг хасаж чадлаа. ҮОХ-ны тэргүүн Сергей Бубка, ДХЯ-ны сайд Дмитрий Кулеба, Украины жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Кошляк, Унгар улс дахь манай Элчин сайд Любовь Непоп, манай дэлхийн аварга Георгий Зантарая нарын хүчин чармайлтаар энэ ажил бүтлээ. Оросын арми украинчуудыг алж хядаж, хотуудыг пуужин харван устгаж  байгаа цагт алан хядагч улс соёлт ертөнцөөс зайлах ёстой. Спорт ч адилхан. Бидний зорилго оросуудыг бүр мөсөн тусгаарлах” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сохирхогч(172.251.231.5) 2022 оны 09 сарын 23

Тэр нэг Дарья билүү Украйн гичийг санаж байна уу. Нурууны уртаараа манай Уранцэцэгийг хүртэл дараад танхайрч бафсан

0  |  0
Тамирчин (202.126.90.6) 2022 оны 09 сарын 23

Оросгүй тэмцээн бол давсгүй хоолтой яг адилхан

0  |  3
Зочин(64.119.18.9) 2022 оны 09 сарын 23

Иванууд байсан байгаагуй ялгаагуй шахуу доо, манай мэтийн улгэн салган ганц нэг медаль зулгаадаг, оросуудтай таарахаараа айгаад буугаад егчихдег улсад харин ч ашигтай юм биш уу

2  |  2
So(202.126.90.57) 2022 оны 09 сарын 23

Өөрсдөө ч тийм соёлт ард түмэн биш л байх, улирсан баларсан нацист фашист туг далбаа шивээс болсон амьтад соёлтой байж чадлаа юу?\n

2  |  0
Зоч(66.181.161.99) 2022 оны 09 сарын 23

Зөв,алуурчидад олимпид очих хориотой.

2  |  2
Kkkk(98.253.30.34) 2022 оны 09 сарын 22

Ireh sariin 6 naas omno Putin Tashkent-iig ezlehgui bol bolohgui n dee.

0  |  0
1(49.0.130.132) 2022 оны 09 сарын 22

зөв дөө\n

1  |  1
Top