ЧИНГЭЛТЭЙ: "Тарья, арчилъя, усалъя, ургуулъя" сургалтад хамрагдлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

Чингэлтэй дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарих арга аргачлал, арчилгаа зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл солилцох зорилготой “Тарья, Арчилъя, Усалъя, Ургуулъя” сургалтад оролцож санал бодлоо солилцлоо.

Сургалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, СӨХ-н удирдлагууд болох нийт 50 гаруй хүн хамрагдлаа.

Зочин илтгэгчээр БОСШТ-ийн Үйлдвэрлэлийн технологи үнэлгээ, судалгааний албаны дарга Г. Пагмадулам, БОАЖЯ-ны ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн А. Цээпил, “Ногоон Ази сүлжээ” ТББ гадаад харилцаа сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Хорлоо , ОУУБИС-ийн Ойн цэцэрлэг-жүүлэлтийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Д.Чанцалням нар оролцон илтгэл тавьлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top